30 Jan Контент маркетинг
Сүүлийн үед контент маркетинг гэсэн ойлголт хүчээ авч буй. Шалтгаан нь хүмүүс маш их хэмжээний сурталчилгаанд бөмбөгдүүлээд ирэхээр тэднээс уйдах, зугтах хандлага ажиглагддаг. Тиймээс “манай барааг аваарай” гэх шууд сурталчилгааны оронд бүтээгдэхүүнийхээ хэрэглээг далд замаар таниулах, хүмүүст хэрэгцээт, сонирхолтой мэдээлэл хүргэх замаар “зальжин” арга хэрэглэж бүтээгдэхүүндээ дасгах, улмаар хэрэглэгчээ болгох аргыг хэрэглэх нь түгээмэл болж байна. Мөн уг аргаар байгууллага, брэндийн нэр хүндийг өсгөхөд өндөр үр дүнтэй байдаг (Контент Пи-Ар).
Сошиал сувгууд хүчтэй хөгжиж байгаа нь контент бэлтгэх, хүргэх явцыг цоо шинэ түвшинд гаргаад байгаа бөгөөд уламжлалт маркетингтайгаа зууралдалгүй, уг арга хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах зайлшгүй шаардлага төрийн, төрийн бус, бизнесийн тэр байтугай шашны байгууллагуудад ч тулгарч байгаа юм.
Sorry, the comment form is closed at this time.