Яагаад бид гэж?

Маркетингийн салбарын цоо шинэ эрин зуунд бид амьдарч байна. Хэрэглэгчидтэй хэн түрүүлж, хамгийн сайн харилцаа холбоо үүсгэж чадна тэр амжилт олно. Хэрэглэгч таны сурталчилгааг зөвхөн хараад шийдвэр гаргадаг үе уламжлалт маркетингийн арга барилтай хамт ард хоцорсон. Одоо тэд мэдээлэл сурталчилгаанд боловсруулалт хийж, өөрийн санаа бодлыг илэрхийлэхийн зэрэгцээ бусдын санаа бодолтой харьцуулж шийдвэр гаргадаг болсон. Энэ нь мэдээлэл технологийн салбарын үсрэнгүй хөгжилтэй шууд холбоотой.

 

Та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний давуу талыг бусдад тулгах бус хүмүүс хоорондоо таны бүтээгдэхүүн үйлчилгээг магтан ярилцаж байвал амжилт таны гарт. Гэхдээ тэднээр магтуулах амаргүй. Үүний тулд тэднийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдрэмж хэрэгтэй. Хэтэрхий их мэдээлэл сурталчилгааны урсгал дунд анзаарагдахгүй, ойлгогдохгүй өнгөрөх нь элбэг. Анзаарагдахын тулд та тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлэх ёстой. Харин яаж?

 

Яг энэ асуултын хариултыг бид төрөл бүрийн салбар чиглэлийн түншүүдтэйгээ хамтран боловсруулж, түүнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Маркетингийн шинэ эрин үед тухайн байгууллагын зорилтот хэрэглэгчдэд аль сувгийг ашиглан, ямар төрлийн мессежийг хэрхэн хүргэх нь оновчтой болохыг бид мэднэ.

22537910_1606829699375691_930856653_n