Олон улсын туршлагаас үзэхэд компаниуд зөвхөн өөрсдийн хэрэглэгч, ханган нийлүүлэгчид рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна олон нийтэд хандсан төсөл, хөтөлбөрөөр дамжуулан нэр хүндээ өсгөх, бүтээгдэхүүнээ эерэг талаас нь сурталчилах болсон. Учир нь олон нийтийн харилцаа буюу Пи-Ар нь сурталчилгааны нэг хэсэг гэхээс илүү компанийг олон нийтэд таниулах бие даасан, нөлөө бүхий арга хэрэгсэл болон хөгжөөд байна.
Креатив воркшоп ХХК нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах харилцаа, байгууллагын олон нийтийн харилцаа, хямралын үеийн удирдлага зэрэг үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.