Маркетингийн зөвлөх үйлчилгээ

12489973_1018948094830524_600107258_o

Таны борлуулалт буурсаар байна уу? Маркетингийн баг ажиллуулах нь зардал өндөртэй байна уу? Тэгвэл бидэнд хандаарай.

Бид судалгаа шинжилгээ хийхээс гадна зөвхөн танай компанид зориулсан маркетинг, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө, борлуулалтын тусгай санал боловсруулж хэрэгжилт дээр нь хамтран ажиллана.

Сошиал медиа маркетинг

Дэлхий даяар сошиал медиа нь уламжлалт сувгуудтай эн зэрэгцэн, зарим үед илүү ач холбогдол үзүүлэхүйц олон нийттэй харилцах харилцааны томоохон суваг болж хөгжөөд байна. Тус сувгийг үйл ажиллагаандаа амжилттай ашиглах стратеги, хөтөлбөрүүд боловсруулах, сошиал хуудсуудыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Борлуулалтын маркетинг

Богино хугацаанд хэрэглэгчийг татах, тэдгээрийг байнгын үнэнч хэрэглэгч болгоход чиглэсэн борлуулалтын онцгой санал боловсруулах чиглэлээр манай баг арвин туршлагатай. Бид тухайн байгууллагад үүсээд буй асуудлыг илрүүлэн түүнд зохицсон өвөрмөц, бүтээлч шийдлийг санал болгохын зэрэгцээ уг саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Брэнд хөгжүүлэлт

Брэнд хөгжүүлэлтийг оновчтой хийснээр бусдаас ялгарч өрсөлдөгчөөсөө давамгай байр суурийг эзлэх, байр сууриа бататгах нөхцлийг бүрдүүлдэг. Амжилттай бүтээгдсэн брэнд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ богино хугацаанд хэрэглэгчдэд таниулах, хоногшуулах, мөн урт хугацаанд оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бид брэнд хөгжүүлэлтийн стратеги боловсруулахын зэрэгцээ бүтээлч багаараа дамжуулан байгууллага болон брэндийн дүр төрх боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Судалгаа

Зах зээлд шинээр нэвтэрч байгаа болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж буй бизнесүүдэд зориулан маркетингийн судалгаа хийж байна.